Нийгмийн

БНЭУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2021-2022 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлээрэй. Хөтөлбөр дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг энд дарж аваарай. Мөн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны [email protected] руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах боломжтой.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button