Шинжилгээний хариу шивэхэд “Гэрэгэ Системс” ХХК оролцдоггүй гэдгээ мэдэгдлээ

ХӨСҮТ-ийн ажилтнууд “Гэрэгэ Системс”-ийн ажилтанд хүсэлт гарган PCR шинжилгээний хариуг өөрчилдөг байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсантай холбогдуулан “Гэрэгэ Системс” ХХК-ийн зүгээс дараах мэдэгдэлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд “Шинжилгээний хариуг шивэх, өөрчлөх эрх зөвхөн ХӨСҮТ болон бусад лабораториудын эмч нарт байдаг ба хариугаа буруу оруулсан, шинжилгээ өгсөн хүний нэр утсыг нь буруу шивсэн зэрэг тохиолдолд оруулсан мэдээллээ өөрчлөх тохиолдлууд байдаг. Систем дээр хийсэн бүхий л үйлдэл он сар өдөр, тухайн хариуг шивсэн ПОС төхөөрөмжийн дугаар болон эмчийн мэдээлэл нэгдсэн санд бүртгэгддэг юм. Харин шинжилгээний хариу гаргах болон өөрчлөх процессод “Гэрэгэ Системс” компани огт оролцдоггүй бөгөөд зөвхөн шинжилгээ хийсэн эмч хариуг системд оруулдаг ” гэжээ.

Г.ХОНГОР










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hamjigchar hariutslagad tatah heregtei.hamgiin ih holbootoi ni ene kompani bj magadgui.odoo ch yahaw arisaa hamgaalaal medegdel hiij bn
МЭДЭЭЖ..ЭРХ МЭДЭЛТЭЙ ЭМЧ ..ТӨР ӨӨРӨӨ БУРУУТНЙ.. АЖИЛ ХЙЖ БАЙГАА БИЗНЕСИЙГ БУРУУТГАЖ БОЛЛХГҮЙ.