Нийгмийн

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа

БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2021.04.19 / ДАВАА ГАРАГ

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 19, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Өглөгт охин одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button