НИЙГЭМ

Автомашин онхолдон, 25 настай иргэн хавчуулагджээ

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Өндөр хөтөл гэдэг газарт автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 07:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид найман км замыг туулан 07:15 цагт очжээ.

Булган сумаас Орхон сумын чиглэлд зорчиж “Приус-20” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, 25 настай, эрэгтэй автомашинд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button