УЛС ТӨР

С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлнэ

Шадар сайд С.Амарсайхан хүү нь сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан асуудлаар олон нийтээс ирж буй шүүмжлэлд хариулт өгчээ.

Тэрбээр "Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл,бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.

Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.

Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би
"Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө", миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.

Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан

Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.

Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.

Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.

Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.

Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ,хөтөлбөрөөс татгалзаж байна..

Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.

Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!

Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-21 08:02

Төрийн мөнгийг болилоо. Хувиасаа төллөө гээд болоо биз . Сүртэй юм.

Зочин
Зочин
2021-04-21 08:46

Odoo barigdsan yum chin ter ni deer blgui dee, manaihan barigdsan hoinoo l Za bi tulchii l geh yum daa, uuchlalt guih baitugai surtei hulgaichuud ve l gd bna

Зочин
Зочин
2021-04-21 09:08

Баригдаагүй бол хүүхдээ сургах л байсан. Ийм ухаантай байсан юм бол анхнаасаа татг�##�зах байсан юм.......

ганхх
ганхх
2021-04-21 09:17

АСУУДАЛ ГАРХЫГ МЭДСЭЭР БАЙЖ ОДОО ИНГЭНЭ ГЭДЭГ ЧИНЬ АВАХ ЁСТОЙ ГЭСЭН СЭТГЭЛГЭЭ БАЙСАН ГЭСЭН ҮГ ТӨРД АЛБА ХАШИЖ БАЙГАА ЭРХМҮҮД ИЙМ Л БАЙНА ДАА ҮНЭН ТӨРХ НЬ.

Иргэн
Иргэн
2021-04-21 09:20

Ардын хүүхдүүдээс явах хүүхэд зөндөө л байгаашдээ.Танай хүүхэд хулгайлаад яваа биздээ.Муу хулгайчууд,хэний ч хүүхэд танай хүүхдээс дээр гарахгүй байна гэж үү?Битгий ард түмнээ доромжил.Төрд суусан хулгайч дээрэмчин,дээрэлхүү нөхдүүд.Ард түмэн нь нь ядуу байхад яагаад ард түмнээ дэмжиж дээшлүүлэх ёстой төрийн өнлөрлөгүүд нь ийм их хөрөнгөтэй байдаг юм бэ?Улсаа хөгжүүлэх гэж биш,ард түмнээ шулж мөлжих гэж төрд гардаг нь маш тодорхой болоод байна.

Зочин
Зочин
2021-04-21 09:38

ard tymen arai dendnee yasan ch ataarhuu muuhai zantai um dee. Ene hyniig zygeer bailgaachee arai dendnee muruuruu ajilj bga hyniig oroldood baihiin. zygeer ajilig ni hiilgyyleechee

Зочин
Зочин
2021-04-21 10:33

Мэдрэлтээд байгаарай долигонуур долдой минь. Мөрөөрөө ажлаа хийдэг хүн ингэж давардаг юмуу??? Их хуцаарай та нар за юу. Удахгүй бүгд дээлээ нөмөрнөө гайгүй. Тэр цагт олон юм ч�##�чихыг чинь харнаа

zochin
zochin
2021-04-21 10:47

mungu hurungutei baij ulsaas tetgeml avch huuhdee surgah geed bgaa ni l shunaltaig ni haruulaad bgaa yum.yamar l zeel tuslamj bna yuunees iim hurungutei humuus hurteh ni yos zuin huvid unendee mash buruu.gadaad orond surch bolovrol ezemshsern hun baij gadniihnii yos zuigees suraagui l bna.turiin tushee gedeg hun hen baih ve gedeg bodit jisheeg uuriinhuu umnuh ueiin darga naraas avch duuraih yum bol olnii talarhliig huleegeed hereggui bhaa

Зочин-2
Зочин-2
2021-04-21 12:09

Төрийн томчуудын амнаас ийм шийдвэрийг анх удаа л сонсож ёс зүйтэй, итгэж болох хүн гэдгээ харууллаа. Бидний үеийн үр хүүхдүүд конкурст ороод дүнг ил тодоор мэдээлж ямар нэгэн гомдол сан�##� ховор гарч бсан санагдах юм. Өнөө цагт булхай луйвар нь их, ил цагаандаа гарч дээ. Бас зарим хариуцлагагүй багш нарын үйлдлээс болж хохирох нь бий. Энд мэргэжлийн болон олон нийтийн хян�##�т чух�##�.

Зочин
Зочин
2021-04-21 13:36

Энэ хүүхэд Амарсайхны хүүхэд болж төрсөн нь буруу юм уу? Энэ тэтгэлииг авах гэж хичээн хөдөлмөрлөсөн бол ? Энэ бол хүчирхийлэл.

Ч.Чимэд
Ч.Чимэд
2021-04-21 13:43

Баригдсан хулгайч байтугай завдсан хулгайч ч түмний шившиг болдог учиртай.Бас ичихгүй хүүгээ нэг их магтаж гэнэ. Чиний хүүгээс илүү авьяастай эгэл ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлсан нүглээ ойлгохгүй л явна уу.Даргаа, Сайдаа. "Дөрвөд д�##�ай хан" ургийн овогт С.Амарсайхан гуай.

Зочин
Зочин
2021-04-21 14:54

С.Амарсайхан гуай тайлбар тавих тусам тэнэг харагдаж байна. Танай хүүхдийг муу муухай гэж нэг ч хүн бичээгүй. Энэ үйлдэл чинь төрийн �##�банд ажиллаад хичнээн жил идэж уугаад зуршил болчихсон байгаад л гол учир нь байгаа байх.

иргэн
иргэн
2021-04-21 15:18

За өөрөө хичээж хөдөлмөрлөөд ш�##�гарсан бол мөнгөө төлөөд явах хэрэгтэй.Энэ ч гайгүй байнаа тэр баахан баячууд одоо болтол хүүхдүүдээ сургасан мөнгөө төлөөгүй байж л байна.Ард түмэн тэр хүмүүс рүү бас надаж буцааж мөнгийг нь төлүүлэх юмсаан

Зочин
Зочин
2021-04-21 22:12

Өөөөб за. Ингээд л болоо юу. Муу ш�##�ны �##�чуур чинь доромжилж ханахгүй юмм.

Холбоотой мэдээ

Back to top button