Нийгмийн

Дарханы Засаг дарга вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 10 хоножээ

Дархан-Уул аймгийн хэмжээнд нөөцөлсөн вакцинаас хоёр дахь тунгийн товлол нь болсон иргэдийг вакцинжуулалтанд хамруулах ажил эхэлжээ.

Түүнчлэн өчигдөр хүсэлтээ ирүүлсэн ААНБ-уудын 400 орчим иргэнийг нэгдүгээр тунд хамруулсан байна. Энэ сарын 25, 29 ний өдрүүдэд хоёр дахь тун вакцин хийх ажил үргэлжлэн явагдах аж.

Харин тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдээсээ түрүүлж хоёр дахь тундаа хамрагдсан бөгөөд түүнээс хойш 10 хоносон талаараа фэйсбүүк хуудастаа бичжээ. Тэрбээр хятад үйлдвэрийн Виросел вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 10 хоногийн дараа хамт тариулсан хоёр хүний хамт цуснаас шинжилгээ өгөхөд дархлаа тогтсон байжээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button