НИЙГЭМ

ЭМЯ: 1169 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас баржээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр өнгөрсөн 24 цагт нийт 1169 тохиолдол батлагдаж, таван хүн нас барсан талаар мэдээлэв. Шинэ тохиолдлуудын 1168 нь дотоодын хүн ам дундаас бүртгэгдсэн бол нэг нь эмнэлгийн ажилтан юм байна. Хөдөө орон нутагт 129 иргэн халдвар авчээ. Нийт өвчлөлийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн хэвээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button