НИЙГЭМ

Ж.Байгальмаа: Хөл хориог ингээд цуцалбал халдварын давлагаа огцом нэмэгдэнэ

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр өнгөрсөн 24 цагт 1169 тохиолдол шинээр нэмэгдэж, таван хүн нас барсан талаар мэдээлсэн юм. Тэгвэл ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгальмаа хөл хорионы нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхдөө:

"Энэ удаагийн хөл хорио төдийлөн үр дүнтэй биш байна. Өмнөх хөл хорионуудын статистикийг харвал хүмүүсийн хөдөлгөөн хасах утга руу орж, багасаж байсан. Харин эдгээр өдрүүдэд хүмүүсийн хөдөлгөөн ер буурахгүй байна.

Түүнчлэн хөл хориог энэ 25-ны өдрөөр дуусгавал халдварын давлагаа огцом нэмэгдэх тооцоолол байна. Харин 28 хоногийн хөл хорио болгож сунгавал давлагаа бага зэрэг нэмэгдэх ч түүнээс хойш халдварын тоо багасаж ирэх хандлагатай байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button