НИЙГЭМ

Хоёр хоногийн өмнө онош батлагдсан 36 настай эрэгтэй ковидын улмаас нас баржээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр манай улсад өнгөрсөн 24 цагийн дотор 1169 тохиолдол шинээр нэмэгдэж, таван хүн нас барсан талаар мэдээлсэн.

Эл таван хүн нас барснаар ковидын улмаас амь насаа алдсан хүний тоо 56 болоод байна. Нас барсан хүмүүсийн мэдээллийг танилцуулбал:

  • 71 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 8-нд онош батлагдсан
  • 36 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдсан
  • 93 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 1-нд онош батлагдсан
  • 83 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 5-нд онош батлагдсан
  • 65 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош батлагдсан байна.

Тэд бүгд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Мөн тэдэнд таван цул эрхтний хавсарсан суурь өвчлөл байсан гэдгийг ЭМЯ-наас онцолж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button