НИЙГЭМ

ОХУ-аас “Гаригус” хэмээх амьтад авчирчээ

Гэрийн тэжээвэр болон ховор төрлийн амьтад, тэдний хоол, хэрэгсэл, худалдаалдаг “Амазон амьтны дэлгүүр” ОХУ-аас "hyаen” буюу гаригус хэмээх хос амьтад авчирчээ. Тус төрөл нь нохойн овогт багтах ч, хожим бие даасан овог болохыг нь тогтоосон.

Овог нь дотроо газрын чоно, судалт гаригус, хүрэн гаригус, толбот гаригус хэмээх дөрвөн төрөлтэй. Одоогоор бүгд төрөл дотроо ганц, ганц зүйлтэй. Аравын хойг, Дундад болон Өмнөд Ази, Африк тивийн Сахараас бусад нутагт тархан суурьшдаг. Биеийн хэлбэр хэмжээ нь бахим хүзүү, том толгой, нохойрхуу төрхтэй. Урд хөл нь хойд хөлнөөсөө урт харагддаг. 30 см хүртэл урт дэлтэй. Толботой, судалтай. Толбот гаригус нь 170см урт, 80 см өндөр, 75 кг жин татдаг байхад судалт гаригус нь 60 кг хүрдэг.

Хүрэн гаригус нь 35кг байхад газрын чоно нь 14 кг хүрдэг байх жишээтэй. Ихэнх хүмүүс бүхий л гаригусыг Толбот гаригусаар төсөөлдөг. Ялангуяа манай Монголчууд Гаригусыг Шакал буюу Цөөвөр чонотой андууран нэрлэх явдал түгээмэл. Учир нь 90-ээд онын эхээр дэлгэцээр гарсан "Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд Hyaen буюу Гаригусыг "Цөөвөр чоно” хэмээн нэрлэх болсон юм.

Оросоос арай гэж оруулж ирлээ хөөрхөн 2-оо #hyena. Нохой шиг нүүр ам долоож эрхэлдэг болгож нийгэмшүүлнэ ээ. Симба дээр...

Posted by Амазон амьтны дэлгүүр on Tuesday, 20 April 2021

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-21 18:57

Монголд хэзээ ч таарахгүй тохирохгүй амьтан

zochin
zochin
2021-04-21 19:19

Tsuuvur chono l bnshde harvaas

Зочин
Зочин
2021-04-22 08:54

Мөн цагаа олж янз бүрийн амьтад авчрах юм даа. Болиосой доо. Бас ямарч нян, х�##�двартай юм хэн мэдлээ.

Холбоотой мэдээ

Back to top button