НИЙГЭМ

ТОДРУУЛГА: “Тамирчдад урам өгөх гэж бэлтгэлийн хувцас хийж бэлэглэсэн, олимпын наадамд өмсөхгүй”

Цахим орчинд “Somo Sport Brand” брэндийн хамт олноос “Токио-2021” гэсэн бичигтэй спорт хувцсыг тамирчдад гардуулан өгч буй зураг түгээд буй. Олон нийтийн зүгээс 2021 оны Токиогийн олимпод оролцох монгол тамирчид эл загварын хувцсыг өмсөх юм байна гэдэг ойлголт төрсөн.

Тэгвэл энэ нь тамирчдыг бэлтгэл, сургуулилт хийхэд нь зориулж хийсэн хувцас аж. Харин олимпын наадамд өмсөж оролцох хувцасны загвар дизайн гараагүй байгаа юм байна.

Энэ тухай “Somo Sport Brand”-ийн хамт олонтой холбогдож тодруулахад:

“Бид тамирчид бэлтгэл хийх заалгүй байгаа талаар “Танайд хоноё” нэвтрүүлгээс үзсэн. Ингээд тэдэнд сэтгэлийн урам өгөх гэж зүгээр л бэлтгэлийн хувцас хийн, сайн дураар бэлэглэсэн. Яг олимпын наадамд өмсөх хувцасны дизайн гараагүй байгаа шүү дээ. Олон нийт ташаа ойлгож байх шиг байна. Бэлтгэл хийхэд нь зориулж хэргээр содон, тод өнгөтэй хувцас хийсэн” гэж ярилаа.

2021 оны Токиогийн олимпын нээлтэд монгол тамирчдын өмсөх хувцасны загварыг “Michel&Amazonka” брэнд урлахаар болсон гэдэг мэдээлэл бий.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-04-21 19:12

Ymar aimaar hurts ongotei huvtsas vee, haha

Gan
Gan
2021-04-21 19:13

Ymar aimaar hurts ongotei huvtsas vee, haha

Зочин
Зочин
2021-04-22 00:29

Өнгөний мэдрэмжгүй хүмүүс хийсэн бололтой. Бэлтгэл хийдэг хувцас нь өөр баймаар юм. Оёдол багатай их бэлтгэл хийхэд гарсан хөлсөнд холгож махаа урахгүйгээр байдаггүй юм уу. Үүнийг бол бэлтгэл хийх гээд явж ирж байхдаа гадуур нь өмсөхөд л болох байх. Яг спортын хувцас биш.

Зочин
Зочин
2021-04-22 00:30

Спортын дэзаинер мөн үү ?

Осор
Осор
2021-04-22 11:58

Хүний бэлгийг хүртэл шүүмжлээд солиорсон нийгэм шүү

Холбоотой мэдээ

Back to top button