НИЙГЭМ

Цагаан хулгана өдөр

2021.4.22, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.4.22, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.50-19.52
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-22 08:59

Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинав�##� эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой улив�##� гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнав�##� их хүн ирэх, бие татв�##� хэрүүл тэмцэл болох, хөл татв�##� сайн.ИЙМ ЗҮЙЛ БИЧДЭГГҮЙ ЮМ ДАА....

Холбоотой мэдээ

Back to top button