НИЙГЭМ

Газрын дуудлага худалдаагаар 514 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 09:00-15:21 цагийн хооронд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

13 байршлаас найман байршилд 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн. Тус найман байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 514.1 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон байна.

Тодруулбал,

Худалдаа үйлчилгээний зориулалтаар:

  • Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Титэм мандал хэсгийн урд 0.1 га,
  • Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, Өндөр толгой, Цагдаагийн байрны баруун 0.06 га,

Үйлдвэрлэлийн зориулалтаар:

  • Налайх дүүрэг 5 хороо, Гандан уулын урд талд 0.5 га,

Үүрэн холбооны станцын зориулалтаар :

  • Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Ар гүнтэд 100 м²,
  • Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Яргайтын зуслан орчимд 64 м²,
  • Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Жигжид зуслан, Цэнгэг хүрээ зуслангийн хойд талд 100 м²,

Шатахуун түгээх станцын зориулалтаар:

  • Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Төв аймаг явах зам дагуу замын урд талд 0.2га,

Орон сууцны зориулалтаар

  • Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Морингийн гэр хорооллын урд 1.5 га газарт тус тус ялагч тодорсон байна.

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button