Нийгмийн

Сэлэнгэ мөрнийг гатлах гэж байсан завь хөмөрснөөс долоон хүн осолджээ

Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, долоон хүн голын усанд осолджээ.

Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрчээ.

Ослоос иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна. Харин

  • Т /62 настай, эрэгтэй/,
  • Ц /50 настай, эрэгтэй/,
  • Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
  • У /38 настай, эмэгтэй/,
  • У /32 настай, эмэгтэй/,
  • Б /8 настай, эмэгтэй/,
  • А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лантуубат
Лантуубат
2021-04-22 09:41

Эвий хөөрхийс.ямар найдлаггүй юманд яаран сандарч сууваа.тэр татлага олс канатаа солиж байхгүй яасан хүмүүс вэ.байнга ядуу сэтгэлгээтэй.юмханаар юм хийх гэсэн бодолтой.хүний мөнгө авчаад эргээд сэтгэл ханамжийн бат�##�гаа өгж чаддаггүй өлөн хоосон бэртэчин хүмүүсийн хийж байгаа ажил шүүдээ.харамс�##�тай байна.

Хүн
Хүн
2021-04-22 23:30

Хөөрхий дөө өрөвдөлтэй юм аа
Уг нь наашихнаа хэдэн км газарт төмөр битон сайхан гүүртэй дээ
Ийм амь дүйсэн юмаар битгий гарч байл даа????????????????????????????????

Зочин
Зочин
2021-04-24 08:41

Харамс�##�тай ????????????

Холбоотой мэдээ

Back to top button