НИЙГЭМ

Дамбадаржаад 40 га талбай хамарсан цэцэрлэгт хүрээлэнтэй болно

Тун удахгүй буюу ирэх тавдугаар сард манай улсын хамгийн том ногоон байгууламж болох “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” ашиглалтад орно.

Монгол-Солонгос хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16-р хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд хийгдэж байгаа энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, 100 орчим машины зогсоолоос гадна 80 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж ургуулаад байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдэд зориулсан Urban forest буюу Хотын ОЙ МОД-ыг бий болгож байгаагаараа онцлогтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
2021-04-22 10:32

Энэ чинь шүдэ. Схан эерэг мэдээ сонсох схан бна. Улс төр, хэрүүл шуугиан, зодоон нүдээн, хулгай архида.лт, жонхуу сонгууль цаашаа2... Одоо бүгдээрээ бүтээн байгуулцгаая...

Зочин
Зочин
2021-04-22 11:13

Сайхан мэдээ байна

belh
belh
2021-04-22 12:00

mash goyo baigaltai talbai eruusuu baisan. harin evdeed uurchluud taslaad muuhai bolgochihson.

Бэлх
Бэлх
2021-04-22 12:20

Google earth - ээс өмнөх онгон мод гол бургас зүлэг сайхан байг�##�тай 2015 оны зураг план хар...Харин одоо яаж эвдэж х�##�туурдаж устгаж гурилдсанийг харицуулж үз дээ !!!!

Холбоотой мэдээ

Back to top button