Нийгмийн

БШУЯ: А.Эрдэнэхүслэн журмын дагуу зээлд хамрагдсан

БШУ-ны яамнаас Боловсролын зээлийн сантай холбоотой гарч буй мэдээлэлд тайлбар хийжээ.

Тодруулбал, "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тайлбар хийх шаардлага үүслээ. 2020 онд гадаадад суралцахаар боловсролын зээлийн санд 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ.

1. 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн. Энэ журмаар магистр докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг. Харин 2013.08.19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр 2 тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна.

2. 2021 онд боловсролын зээлийн сангаас бакалаврын хөтөлбөр зарлагдаагүй болно. Үүссэн нөхцөл байдлын тухайд А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн. Цар тахлын улмаас 2020 онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилт 2021 онд хийгдсэн болно.

Нэмэлт мэдээлэл өгөхөд дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана. Үүний дараа эссэ бичлэг болон ярилцлагын шалгалтад оролцдог. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Баячууд, тэрбумтан уудын хүүхдүүд ингэж сургалтын зээл аваад байдаг нь ойлгомжгүй юм.

Арчаагүй
Арчаагүй

Өөрсдөө мөнгө төгрөгтэй бж ядарсан ардын хүүхдүүдээс явж болох бсан 1 ч гэсэн боломжийг ингэж хулгай хийхээсээ ичиж болдоггүй юм уу тэ

Зочин
Зочин

Энэ сангийн мэдээлэ хаана байна.

Иргэн
Иргэн

Дарга сайд нарын хүүхэд гэхээрээ эрхээ хасуулж байх ёстой юмуу. Хуцацгаа та нар.

Зочин
Зочин

Ард түмэн ковидоор өвчилж.амь насаа алдаж орох газраа ч олж чадахгүй явахад энэ . Амарсайхан шадар авгай хүүхдээрээ шоудаад хээв нэг явж байх юм. Өмнө нь ичих нүүргүй юм байхдаа гэж бодож байсан ч энэ хүнд хүний сэтгэл зүрхгүй. Зөвхөн нэр төр. Албан тушаал . Эд мөнгөний шуналтан бирд юм байна гэж түмэн олон ойлголоо. хариауцсан ажлаа хийж чадахгүй байгаа нь яахав гэхэд Одоо эхнэр хүүхдээр шоудаж ард түмнийг залхаахаа болиод өгөөч. би л ганцаараа авгай хүүхэдтэй. Эд хөрөнгөтэй гэж гайхуулахаад байх шиг харагдаад байна.

Zochin
Zochin

Bolomjgyi bol yakhav gekhsen. Yamar businestei ail bilee dee. Arai l ukhamsargyi umaa.

зочин
зочин

жирийн ардын хүүхдэд олдохгүй хаха.

Зочин
Зочин

"Улаан бүс рүү хүссэн хүн болгон орж гарч болж байгаа шүү дээ" гэж ХӨСҮТ сайд дарга нар эхнэрийг нь өмөөрч мэдэгдэл хийж байсантай агаар нэгэн...

Холбоотой мэдээ

Back to top button