Нийгмийн

“Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг танилцуулна

Бизнес итгэлийн индекс судалгааны дүнг энэ сарын 27-нд цахимаар танилцуулах бөгөөд энэ үеэр “Эдийн засгийн нөхцөл байдал”-ын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Бизнес итгэлийн индекс судалгаа нь МҮХАҮТ-аас 20 дахь жилдээ тогтмол явуулж байгаа бизнесийн орчны өөрчлөлтийг жил бүр хэмждэг судалгаа юм. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл, цаашид хэрхэн өөрчлөгдөх тухай хүлээлтийг тодорхойлдог бөгөөд энэ жилээс эхлэн олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбаруудаар индексийг тооцон гаргаж, тухайн салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойллоо. Улаанбаатар хот, орон нутгийн нийт 1400 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button