УЛС ТӨР

ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхэд АН-ын бүлэг 16.00 цаг хүртэл завсарлага авлаа

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж буй. Уг дүгнэлтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

Ингээд байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага авахыг хүслээ. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16.00 цаг хүртэл завсарлага олголоо.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button