УЛС ТӨРХУУЛЬ

Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Дээд шүүхэд очиж, нийт шүүгчидтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үүнийхээ дагуу маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо.

2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан тул Монгол ардын намыг тараах асуудлыг тус шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. НОТОЛГООГОО Л МАШ САЙН ГАРГАЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЯЛАНГУЯА:
    1. ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ САНААРХАЛТ ҮЙЛДЭЛ БА АВСАН 60 ТЭРБУМЫН СХЕМ, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ, ЭНЭ НЬ ШҮҮХЭЭР НОТЛОГДСОН ТУХАЙ БАРИМТ,
    2 ЖДҮ САНГ ХУЙВАЛДАН ЗАВШСАН ҮЙЛДЭЛ, ТҮҮНИЙ ТОО БАРИМТ ТҮҮНД НОГДУУЛСАН ЗӨВ БА БУСАРМАГ ШИЙДЛҮҮД, ТҮҮНИЙГ ман БА ТҮҮНИЙ ДАРГА НЬ ХААЦАЙЛЖ ҮЛДСЭН БАЙДАЛ, ҮҮНД ХАМРАГДСАН МАН-ЫН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН, ТӨРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ХААГЧИД, ТЭДГЭЭРИЙН ЯЛААС МУЛТАРСАН АРГА МЭХ Г.М
    3. ЦЭРГИЙН ХОЛБОО, ТҮҮНИЙ ТӨВ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГЫН БОДИТ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЗОРИЛГО,
    4. КОВИДООС СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ АНХААРЛАААС ГАРГАЖ БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД УЧРУУЛЖ БУЙ ХОР УРШИГ, ҮҮНД ТӨСВИЙН ХУУЛЬ, БУСАД БОДЛОГО АРГА ХЭМЖЭЭНИЙ НОЦТОЙ АЛДАА, МУУ ҮР ДАГАВАР,
    5. ТУСГААР ТОГТНОЛЫН ОРПОН ЯВАГДСАН ХҮРЭЛСҮХИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН САЯХАНЫ АРГА ХЭМЖЭЭ, ЭНХАМГАЛАНГИЙН МЭДЭГДЭЛ ТҮҮНИЙ БОДИТ ҮНЭН, ЗОРИЛГО,
    6. МАН-ЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙД УЛС ОРНЫ ӨМНӨ ХАРИУЦЛАГА АЛДАЖ ОГЦРОЛТ, ГЭТЭЛ ТҮҮНЭЭС ИЛҮҮ АЛДААНЫ ТӨЛӨӨ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГЙ БАЙГАА ХОР УРШИГ ГЭХ МЭТ.
    6. ЕРӨНХИЙ САЙДУУДЫН ХАХУУЛЬ, АЛБАН ТУШААЛ АШИГЛАЛТ, ТҮҮНЭЭС ҮҮДЭЖ ШОРОНД БАЙГАА БАЙДАЛ, ҮҮНЭЭС УЧИРСАН ХОХИРОЛ, 200, ОНЫ 5 ХҮНИЙ АМЬ АЛДАЛТ, СОНГУУЛИЙН БУЛХАЙ Г.М
    7. ЦЭЦИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ШИЙДВЭРИЙГ ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ Б УЙ БАЙДАЛ БА ХУЙВАЛДААН,
    ХУУЛЬ БУРУУ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА БАЙДАЛ. ҮХЦ НЬ ҮХ-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН 5.4, 3.2-Т ЗААСАН ХҮНИЙ ЭРХ БООМИЛЖ 50 ЖИЛ, 1 УДАА, 6 ЖИЛ МЭТЭЭР ЗААСАНЫГ БУРУУ ГЭЖ ҮЗСЭНИЙГ ӨМНӨ НЬ 4 ЖИЛЭЭР СОНГОДСОН ХҮН СОНГОГДОХ ЭРХГҮЙ ГЭЖ МУШГИН ГУЙВУУЛЖ БУЙ БАЙДАЛ, МӨН ҮНДСЭН ХУУЛИЙН БУРУУ ЗААЛТЫГ ӨӨР БУСАД ХУУИАР ЗАСВАРЛАХ ГЭСЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ Г.М

  2. шүүгч нар авч хэлэлцэх үү өөрийгөөө эвгүй байд####д оруулаад байх юмаа угаасаа шүүхийн эрх мэдэлд х####дах эрхгүй дээр нь сайн дураар нэгдсэн амыг тараана гэдэг онигоо л биз дээ болимоор юмаа

  3. Өглөөний мэндээ? АН-ын хийсэн гэрээ бол маш ноцтой асууд#### байна?! Манайхны улс төр нэг иймэрхүү өрнөлттэй явдаг юм?! Тнгээд үр дүнд нь ямарч юмгүй бахь байдгаараа л хоцроно?! Үнэндээ Ерөнхийлөгчийн яриад байгаа МАН-ыг тараана гээд байгаагаас ч том асууд#### болжээ?! Одоо харж л байя?! Мьяамарт болсон асууд#### шиг юм сэдсиймаадаа?! янз нь?!…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button