УЛС ТӨР

АН-ын бүлэг ҮХЦ-ийн дүгнэлтийг эсэргүүцэж, хуралдааныг орхин гарав

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн. Уг дүгнэлтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн.

Энэ асуудлаар АН-ын бүлэг хоёр удаа завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дуусч, үдээс хойших чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явууллаа. Улмаар санал хураалтад оролцсон 56 гишүүн буюу 82.4 хувь нь дэмжсэнээр уг тогтоолын төсөл батлагдлаа.

Харин АН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлаар ҮХЦ-ийн хууль бус дүгнэлтийг хүлээн авах шийдвэрийг гаргуулах эрх баригчдын хууль бус үйлдлийг эсэргүүцэж хуралдааныг орхин гарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button