Нийгмийн

ЭЕШ-ын онлайн бүртгэл ирэх сарын 5-ны 18:00 цагт дуусна

Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлэгчдэд дараах мэдээллийг хүргэж байна.

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 05-р сарын 5-ны өдрийн 18:00 цагт дуусна. Та бүртгэл дуусахаас өмнө өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч, цээж зургаа оруулж, шалгалт өгөх хичээлээ сонгон төлбөрөө төлж бүртгэлээ баталгаажуулна уу. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Сонгож баталгаажуулсан хичээлийг хасах болон солих боломжгүй.

Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийг
http://eec.mn/.../%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bb%d1%82.../ холбоосоор дамжуулан авна уу.

 Хөл хорионы үед / 2021 оны 04-р сарын 10-наас 04-р сарын 25/ манай төвтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай.

 ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах бүрэн боломжтой.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button