НИЙГЭМ

Р.Чингис: Маргаашаас богино маршруттай автобус гаргаж, иргэдийг вакцинжуулалтын цэгт хүргэнэ

УОК-ын бүрэлдэхүүнээс мэдээлэл хийж байна. Үүгээр Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис маргаашаас хоёрдугаар тунгийн вакцинжуулалт хийж эхэлж буй талаар ярилаа.

Тэрбээр:

“Маргаашаас иргэдийг вакцины хоёрдугаар тунд хамруулж эхлэх төлөвлөгөөг гаргасан. 120 цэгээр, 1890 ажилтан вакцинжуулалтад ажиллахаар төлөвлөгдсөн байна. Харин энэ хөл хорионы үеэр иргэд ямар унаагаар явж, вакцинаа хийлгэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл үүнд зориулж богино маршрутын автобус гаргасан байгаа. Ямар маршрутаар явах нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албаны пэйж хуудсаар дамжуулагдана. Үүнээс гадна явуулын 40 цэг гарч ажиллана. Вакцинаа хийлгэсэн хүмүүс 30 минут биеийн байдлаа ажиглаж, вакцинжуулалтын цэгтээ байрлана” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button