Нийгмийн

56-81 насны 8 хүн нас барж, нийт нас баралтын тоо 64 боллоо

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт 27.956 хүнд шинжилгээ хийснээс 1264 халдвар илэрч 8 хүн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингэснээр Монголд коронавирусийн халдвараас нас барсан хүний тоо 64 боллоо. Мөн 486 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаас нийт эдгэрсэн иргэдийн тоо 14.258 болж байгаа юм.

  • 66 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 2-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан
  • 57 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж, коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан
  • 94 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан
  • 81 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан
  • 60 настай эрэгтэй мөн онош батлагдаж, коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан.
  • 56 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан
  • 62 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан
  • 62 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдаж, коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button