НИЙГЭМ

Дэлхийн дахинаа коронавирусээр нас барагсдын тоо ГУРВАН САЯ давлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт 27.956 хүнд шинжилгээ хийснээс 1264 халдвар илэрч 8 хүн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Ингэснээр Монголд коронавирусийн халдвараас нас барсан хүний тоо 64 боллоо. Мөн 486 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаас нийт эдгэрсэн иргэдийн тоо 14.258 болж байгаа юм.

Харин дэлхий дахинд сүүлийн 24 цагт 14.033 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3.051.736 болсон байна. Нас баралт хамгийн өндөр бүртгэгдсэн орнууд:

  • АНУ 566.494
  • Бразил 378.003
  • Мексик 213.048
  • Энэтхэг 184.657
  • Их Британи 127.327 байна.

Харин сүүлийн 24 цагт 874.381 хүн халдвар авч, нийт тохиолдлын тоо 143.445.675 боллоо.

Халдвар хамгийн өндөр бүртгэгдсэн улс орнууд:

  • АНУ 31.666.546
  • ЭНЭТХЭГ 15.930.965
  • БРАЗИЛ 14.043.076
  • ФРАНЦ 5.291.461
  • ОХУ 4.736.121 байна.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button