НИЙГЭМ

Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө авах ААН-үүдийн бүртгэл өнөөдөр дуусна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22, 28 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч аж ахуйн нэгжүүд нь татварын хөнгөлөлтөө эдлэх, илүү төлөлтөө буцаан авах эрхтэй байдаг.

Монголын татварын алба нь 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал цахим татварын системээр буцаан олгох хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Хэрвээ таны борлуулалтын орлого 300 саяас 1.5 тэрбум төгрөг, Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг,  татвараа хуулийн хугацаандаа төлсөн бол илүү үлдэгдлээ буцаан авах хүсэлтээ цахимаар илгээн, хуулийн дагуу хөнгөлөлтдөө хамрагдах боломжтой.


Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button