НИЙГЭМ

Үүргээ гүйцэтгэж буй ажилтнуудыг өнгө зүсээр доромжлох нь хэнд ашигтай вэ

Өчигдрөөс эхлэн цахим сүлжээнд “АРАВТ” аюулгүй байдлын алба ХХК-ын албаны ажилтнуудын дүрэмт хувцсыг шүүмжилсэн иргэд цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тус компанийн ажилтнуудын хувцсыг “Хуульд заасан стандарт шаардлагад нийцээгүй”, цаашлаад “Тэд нарын үгэнд орсноос цагдаагаа дагасан нь дээр” гэхчлэн хувь хүмүүс рүү дайрсан, доромжилсон өнгө аястай зүйлсийг бичсээр буй.

Угтаа гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд “Хамгаалалтын албаны ажилтан зөвхөн зөвшөөрөгдсөн обьектод үүрэг гүйцэтгэж буй нөхцөлд иргэдийн бичиг баримт, зорилго чиглэлийг шалгах эрхтэй. Харин олон нийтийн газар, гудамж талбайд хэн нэгний бичиг баримтыг шалгах эрхгүй. Харин цагдаагийн газраас гаргасан дүрэмт хувцасны журамд зөвхөн хар ногоон хувцас өмсөхийг зөвшөөрдөг гэх... Мэдээж хууль журам ярьвал мэдээж үүнээс урт жагсаалт болно.

Гэвч цар тахлын хөл хориотой онцгой нөхцөл гэдгийг иргэд маань ухамсарлах хэрэгтэй. Иргэдийн зайг бариулах, хөдөлгөөнд хяналт тавихад шууд бус ч цагдаагийн албан хаагчдад туслах, ачааллыг багасгахын тулд Нийслэлийн захирамжаар хамгаалалтын албаны ажилчдыг дайчилж буй аж. Энэ хүрээнд "Аравт” хэмээх хамгаалалтын албаны ажилчид өөрсдийн обьектын ойр орчимд нэг өдөр хамгаалалтад гарахаар зохицуулагджээ.

Гаднаа бүгд л коронавирусийг үл тоох хандлага гаргавч, улаан бүсэд өөрийн санаа санаачилгаар ажиллах иргэд цөөн. Гэвч ажлын шаардлагаар эрхгүй хүлээсэн үүргээ ялархахгүй гүйцэтгэж буй ажилтныг хувь үүднээс гутаан доромжлох, шаардлагыг биелүүлэхгүй байх нь хэнд ашигтай вэ. Тэд ердөө үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Харин хувцас сэлт бол дараагийн асуудал. Удирдах түвшинд албан ёсоор зүй ёсны шаардлагаа тавихын оронд үүргээ гүйцэтгэж буй ажилтнууд руу давших нь зохимжгүй үйлдэл гэдгийг санах нь зүй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-23 17:15

Иргэний үүргээ ухамсарлаж хүнд хэцүү үед ажиллаж байгаа хүмүүст баярл�##�аа гэж хэлмээр юм тэд таны миний төлөө ард түмнээ үхлийн вирусээс хамга�##�ж бн гэдгийг ойлгохгүй оркуудыг яах вэ

Зочин
Зочин
2021-04-23 21:41

Болохгүй юм байхгүй. Хүний нөөц бага байхад. Карантины үед амьдарч байгаагаа санаарай. карантины үед хүний амьд явах, эмнэлгийн тусламж авах зэрэг эрхээс бусад эрхийг хязгаарлаж болно гэж заасан. Заав�##� төрийн ажилтан тэр эрхийг нь хязгаарлана гэж заагаагүй. Нийслэлээс захи�##�га өгсөн бол байршлынхаа ойролцоох газар ш�##�гаж болохгүй зүйлгүй.

Холбоотой мэдээ

Back to top button