НИЙГЭМ

Дархан суманд эмчлэгдэж байгаа 30 иргэнд 294.000 төгрөгийн “Эргэлтийн багц” хүргэжээ

Дархан-Уул аймгийн Орхон суманд 2021.04.23-ны өдрийн байдлаар өмнөх өдрийн шинжилгээний хариунаас 8 тохиолдол нэмж бүтгэгдэж нийт батлагдсан тохиолдол 42 болжээ. Дээрхи батлагдсан тохиолдлууд нь ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтаас илэрсэн байна.Тус суманд батлагдсан тохиолдлуудын 159 өрхийн 248 иргэн, ойрын хавьтлын 282 иргэн гэрээр тусгаарлагдаж байна. Гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдээс хүнс, зөөврийн ус, түлээ түлш, эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга хүлээн авч нийт 900 өрхөд үйлчилсэн байна.

Зөөврийн ус түгээх Тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-аас гэр тусгаарлалтад байгаа гэр хорооллын худаггүй өрхүүдэд өдрийн 12:00-13:00 цагийн хооронд ус түгээж байна. Орхон сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 1000 ширхэг коронавирусийн түргэвчилсэн оношлуурыг 12,5 сая төгрөгөөр худалдан авсан. Мөн Орхон суманд коронавирусийн халдвар батлагдан Дархан суманд эмчлэгдэж байгаа 30 иргэний сэтгэл санаа, дархлааг дэмжих “Эргэлтийн багц”-ыг нийт 294.000 төгрөгөөр бэлтгэж хүргүүлсэн тухай тус сумын Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button