Улсын хэмжээнд 5408 хүүхэд халдвар авснаас 1725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна

С.Энхболд: Халдвар авсан хүмүүс богино хугацаанд эрчимт эмчилгээнд орж байна
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Сүүлийн сар гаруй хугацаанд халдвар авсан иргэд хүндэрч байна. Нас баралт огцом нэмэгдсэн нь хөл хориог сунгах үндэслэл болсон. 65-аас дээш настай иргэд хүндэрч байсан бол нас залуужиж байна. Богино хугацаанд эрчимт эмчилгээний тасаг руу шилжиж байна.
Халдварын тархалт эрчимтэй үед вакцинжуулалтын үр дүн багасна. Тиймээс хөл хорио тогтоож байж үр дүн өгнө.
Өнгөрсөн 14 хоногт халдварын эрчим буурсан. Өдөрт батлагдаж байгаа тохиолдол 1000-ас дээш гараад байгаа нь ойрын хавьтлуудаас илэрч байгаа. Ингэснээр албан байгууллага, лон нийтийн газар гарч байгаа тархалтыг хумьдаг. Нас баралтууд нэлээд гарч байна. Нас барсан иргэдийнхээ гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Дийлэнх нь суурь өвчтэй, даралт ихсэх, чихрийн шижин өвчтэй байсан.
Нийт батлагдсан тохиолдлын тавны нэг буюу 5408 хүүхэд халдвар авсан. 1725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Хөдөө орон нутагт тусгаарлах байрны хомсдол үүссэнээс болж хөнжил байхгүй гэх асуудал гарсан. Аймгийн ОК, эрүүл мэндийн газрын дарга нарт тогтмол зөвлөмж заавар өгч байна.
Халдвар авсан хүүхдүүд эмнэлзүйн шинж тэмдэг багатай. Хүндэвтэр хүнд хүүхдүүдэд виурусийн эмчилгээ хийж байна. Эх нялхаст хүндэрсэн хүүхдүүдийг эмчилж байна. Мөн Хүүхдийн сэргээн засах сувиллын 180 орыг дэлгэж бэлдсэн” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.