НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
71-86 настай таван иргэн нас барж, нийт тохиолдол 74 боллоо

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Тус яамны олон нийт хариуцсан зөвлөх Б.Ууганбаяр мэдээлэл өгөв.
Тэрбээр “Сүүлийн 24 цагт 1263 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа. Улаанбаатарт 1144, орон нутагт 116 тохиолдол байна. Мөн 487 хүн эдгэрлээ. Ингэснээр 29219 хүн өвчилснөөс 14745 хүн эдгэрээд байна. Нас барсан тохиолдол 74 боллоо.
Тодруулбал, 86 настай эрэгтэй, 71 настай эрэгтэй, 73 настай эрэгтэй, 72 настай эрэгтэй, 77 настай эмэгтэй нар хүнд хэлбэрээр амиа алдлаа. Коронавирусийн бус шалтгаанаар нэг хүн нас барсан. Хорт хавдар болон коронавирусээр хавсарч өвчилсөн байсан” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ум мааний бадми хум