ЭРҮҮЛ МЭНД
Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр 57-70 настай дөрвөн иргэн нас барав

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр тус яамны олон нийт хариуцсан зөвлөх Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүүлийн 24 цагт 13000 хүнээс шинжилгээ авахад 1264 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт 30483 тохиолдол бүртгэгдэж байна.
Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр орон нутагт 3386 бож байна. Улаанбаатарт 26515 болж байна. 658 хүн эдгэрч гарлаа. Нийт 15403 хүн эдгэрээд байна.
Дөрвөн хүн нас барлаа. 70 настай эмэгтэй, 66 нас эрэгтэй, 68 настай эмэгтэй, 57 нас эмэгтэй байна.” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.