Х.Нямбаатар: Цэргийн бүх анги, салбаруудад сэтгэлзүйч ажиллуулах чиглэл өгсөн

Цэргийн ангиудад хараал хүрсэн гэлтэй, золгүй, аймшигтай хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Дарга нь цэргээ зодож хөнөөсөн, цэргүүд нь даргаа буудаж хөнөөсөн хэргүүд гараад тун ч удаагүй байтал дахин нэг цэрэг амиа егүүтгэв.
Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас татагдсан халагдах цэрэг 25 настай Х нь өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Энэ асуудлаар ажлын хэсэг гараад шалгалт хийж байна. Цагдаагийн байгууллагаас мөн шалгаж байна. Хөвсгөл аймгийн харьяат, ганц бие залуу байсан. Өмнө нь болсон үйл явдлуудтай холбоотой Хил хамгаалах ерөнхий газарт Хууль зүй, дотоод хэргийн яамнаас албан бичиг хүргүүлсэн. Бүх анги салбаруудад сэтгэлзүйч ажиллуулах чиглэл өгсөн.
Долоо хоногийн өмнө чиглэлийн дагуу ангийн удирдлагууд алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийсэн. Асуудалтай зүйл байгаагүй.
Анги, нэгтгэлийн удирдлагуудыг ч солиод ирсэн. Гэтэл хэдхэн хоногийн дараа дахин ийм харамсалтай үйл явдал боллоо. Бид шалгалтын ажиллагаа дуусахаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халагдсан цэргүүдээс санал сайшаал гомдол авдаг болвол нуугдмал байдал ил гарна.хүнс хувцасны хангалтыг хэн хэн нийлж цусалдаг.ямар хогийн гөлөг нь зодож дарамталдаг мөнгө татдаг дүрмээр дарамталдаг бүгд ил болно.
Er n ardchilal neriin dor surgan humuujuuleh asuudal haa haanaa l orhidson shuudee!!!! Naad zah n huuhdiig bagaas n suuri humuujiltei bolgoh asuudal : baga angid orood deehen ueiin huuhduud penir boloh gej charmaij surdag ue bailaa gevch ardchilald ulaan buch hereggui geed bagachuud n erveehee zangia zuusen ih l tsodgor tarvagan humuus barag l bagshaa zahirah maygtai ashildag bolood 30 jil ungurch . ingej suuri humuujil aldagdaad usuh nasandaa archaagui amitas bolj humuujij bgaa n unen ! Ingej humuujil dogoldsnoos bolj usvur ue ireedui mani ymarch setgeliin tenhelgui yoszui doroitoj bgaatai iim haramsaltai yvdluud mur muruu daraad garch bgaa n shuud holbootoi uund l dugnelt hiih tsag bolood bn shuu!!! Tehgui bl 100 tseregiig60 general udiraad ch baidal uurchilugduhguiee!!!
МАШ АЮУЛТАЙ ЮМ БОЛЖ БНА!!! сэтгэл зуйч нэрийн доор Манын ухуйлагчид цэргуудийг МАНЫН ХЕЛСНИЙ ЗЭВСЭГТ ХУЧИНД ОРУУЛАХ УХУУЛГА ХИЙЖ БНА ШУУ, Еренхийлегч ее !!!