УОК 18:00 цагаас хуралдана

Хөл хорионы үед зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгсэлд QR код олгох асуудлаар НОК-ын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжүүдийн ажилчид өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагт л хөдөлгөөнд оролцоно. Мөн хөдөө орон нутаг явах шаардлагатай хүмүүст нэг удаагийн хүчинтэй QR код олгоно” гэлээ. Нийтийн тээвэр мөн өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагт үйлчилнэ. Тухайн тээврийн хэрэгсэл тухайн байгууллагын нэр дээр байна уу, нийгмийн даатгал төлдөг ажилтан мөн үү гэдгийг шалгаж байж QR код олгоно. Бид тогтоол хэрэгжүүлэх үүрэгтэй комисс. Тиймээс эндээ тохируулж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж ойлгож байгаа. Өнөөдөр 21:00 цагаас smartcar.mn сайтын систем нээгдэнэ. Тиймээс өмнө нь код авч байсан машины дугаараа бүртгүүлэхээр шинэ QR код илгээнэ. Түүнийгээ хэвлээд ашиглана. Ажлын үнэмлэхтэй Шинээр код авах тохиолдолд мэйлээр хүсэлт авна” гэв.
Тус ажлын хэсгийн боловсруулсан журмыг 18:00 цагаас УОК хуралдаж, батлах юм байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлаа хийж яваа хүмүүсээ дарамтлахаа больчийч.ээлжнээс буугаад тээврээс буцаж ирээд алхаад харих эсвэл орой болохоор автобусандаа алалцахаас өөр сонголтгүй болгочихлоо.эмч эмнэлэг цэрэг цагдаа цахилгаан шатахуун чинь доголдоно.бохир ус хог хүртэл доголдоно.би л лав ажилдаа явахгүй.
ЭМЯ ны мэдээнээс ойлгохгүй юм 30 мянгаас 15 мянга эдгэхээр 15 мянга үлдэнэ. Хүнд хөнгөний ангилалд 4500 хүн гэх юм. Үлдсэн 10500 хүн нь хаачисан юм бол ???
Хэрэв 10,5 мянган хүн хөнгөн гэж үзвэл ХӨНГӨН хэлбэрийн эзлэх хувь нэмэгдэх бус уу. Эсвэл 4,5 мянган хүнийг 15 мянга гээд өсгөөд байгаа юмуу ойлгохоо байлаа
Энэ нэг хогийн цэрэгжсэн шоронжсон бодлогоо больчийч.зүгээр ажлын үнэмлэх рд үзүүлж бн.дор нь камераар шалгаад журамлаач.амьдралаа хараач автобусанд чихэлдээд сууна.цагдаа нар маршрутаар нь хориод зогсоодог.5шараас саппороо хүртэл хорьдог.10 цагаас зогсооно.үнэн дүп
хөл хориог Англи загвараар маш хатуу болгомоор байна. Тэнд машин алга, явган зорчигчийн хувьд гэрээс нэг хүн л гарч хоол хүнс эм тариа авч байна. Манай өмнөх хол хорио гэхээсээ маягласан хүмүүсийн зугаалга болсон. 0 зогсолт хэрэгтэй. коронагийн 4 дэх давалгаа баруун европоос эхэллээ.энэ давалгаа өмнөхөө бодвол үхлийн статистик их өндөр гэсэн. нөгө талаар барууны зарим оронд вакцин амжилттай болсон боловч магтаад байсан изриал хөл хориогоо сулруулснаас хойш дахин нэмэгдлээ.гаднаас хүн авахаа түр зогсоо. мутацлагдсан маш аюултай вирус орж ирлээ шүү
Нийтийн тээврээ болиочээ