ДЭЛХИЙ

Энэтхэг улс халдвараар нас барсан иргэдээ гудамжинд шатааж байна

Энэтхэгчүүд коронавирусийн халдварын өмнө сөхөрч байна. Бууж өгөхгүй гэж хэчнээн хичээвч нөхцөл байдал тэдний эсрэг эрчилсээр. Өдөрт 350.000 шинэ тохиолдол бүртгэгдэн, эмнэлгүүд дүүрч, эмч, эмнэлгийн байгууллагынхан туйлдаж, цөхөрсөөр. Эмч нар аль болох залуу хүмүүсийг эмчлэх, хөгшдийг алгасах болжээ. Эмчлэгдэх арай магадлал өндөртэй гэж найдсандаа тэр.

Хөл хорио тогтооё гэхээр энэ олон сая хүн халдвараас зугтаад, дөлөөд хөдөө явчихвал баларна. Өмнөх жил хөл хориход төв сууриан бараадаж ирсэн иргэд тосгон руугаа буцаад, цар тахлыг хумихын аргагүй тараасан. Энэ алдаагаа дахин давтах вий гэж Энэтхэгийн Засгийн газар ихээхэн болгоомжилж байна.

Иргэдийг оршуулах, чандарлах газаргүй болсоор байгаа тул аргагүйн эрхэнд гудамжинд ил задгай шатаах болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-26 17:28

Ed nar bil adguusnuud shu

БАЛДАН
БАЛДАН
2021-04-26 18:33

БУРХАН МИНЬ МОНГОЛД МИНЬ ИЙМ ЗҮЙЛ БҮҮ ТОХИОГ!!! ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙТАР БАРИЯА ИРГЭДЭЭ!!!

Холбоотой мэдээ

Back to top button