НИЙГЭМ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1356 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт 1356 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо 35.979 болжээ. Мөн 923 хүн эдгэрч, 19.642 хүн эдгэрч байгаа юм. Бүртгэгдсэн 1356 халдварын 1328 нь дотоодод бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалсан халдвар 0, зөөвөрлөгдсөн 28 тохиолдол байна. Үүнээс 1190 нь Нийслэл Улаанбаатарт бүртгэгджээ.

Зөөвөрлөгдсөн тохиолдлууд нь дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэг улсаас ирсэн Монгол улсын нэг иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Казазстан улсаас ирсэн Монгол улсын 8 иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Энэтхэг улсаас ирсэн Энэтхэг улсын 18 иргэн гээд нийт 28 хүн зөөвөрлөгдсөн. Дотоодын 1328 халдвараас 138 нь орон нутагт бүртгэгдлээ. Ковид 19-ын халдвараар 8 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 110 боллоо . Үүнийг задалбал:

  • 61 настай эмэгтэй,
  • 69 настай эмэгтэй,
  • 73 настай эмэгтэй,
  • 48 настай эрэгтэй,
  • 64 настай эрэгтэй,
  • 59 настай эрэгтэй,
  • 32 настай эрэгтэй,
  • 84 настай эмэгтэй бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button