Нийгмийн

Энэ долоо хоногт нийт 7987 халдвар бүртгэгдсэнээс хоногийн дундаж нь 1141 байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

“8522 хүнд шинжилгээ хийснээс сүүлийн 24 цагт 1185 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр дотоодын халдвар 1182, эмнэлгээс шалтгаалсан 2 нийт 96, зөөвөрлөгдсөн 1 нийт 487, Улаанбаатарт 1059 тохиолдол илэрснээр нийт халдвар 33608, орон нутагт 123 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тоо 4231 боллоо. 84 настай эрэгтэй, 47 настай эрэгтэй нар нас барснаар нийт нас баралтын тоо 117 боллоо. Сүүлийн 24 цагт эмнэлэгт 353, гэрийн тусгаарлалтад 1005, эмнэлэгт нийт 4919 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ингэснээр гэрийн тусгаарлалтад 8173 иргэн байгаа юм.

Коронавирусийн халдварын нөхцөл байдал энэ 7 хоногт:

  • Даваа гарагт – 856
  • Мягмар гарагт – 1098
  • Лхагва гарагт -1171
  • Пүрэв гарагт – 1015
  • Баасан гарагт – 1356
  • Бямба гарагт – 1306
  • Ням гарагт 1185
  • Нийт – 7987 байна

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button