НИЙГЭМ

Д.Сумъяабазар: БНХАУ-ын вакцин хийлгээд эсрэг бие бүрэн тогтсон байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудаст ийн бичжээ. Тэрбээр:

“Хотын даргын хувьд БНХАУ-ын Синофармын ВероЦелл вакцины анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн. Хятад вакцин хийлгэхийн өмнө олон талаас нь бодож, мөн судалсан. Манай нийгэм, худалдаа, эдийн засгийн хамгийн гол түнш бол БНХАУ. Вакцин нь мөн хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан. Түүнчлэн тус улс вакцинаа дээд зэргийн түвшинд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл авсан.

Дөрөвдүгээр сарын 7-нд хоёр дахь тунгаа хийлгэх байсан ч амжилгүй, дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлт 2.7 байна. Энэ нь эсрэг биет бүрэн тогтсон гэсэн үг. Тиймээс иргэд маань битгий төөрөгдөөрэй. Ковидгүй зуны төлөө, ковидгүй Монголын төлөө, ковидгүй Улаанбаатарын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-02 14:47

Энэтхэг рүү тусламжийн аврах баг ахлаад явуулб�##� яаж бн?монголын нэрийг дэлхийд өргөнө.

Зочин
Зочин
2021-05-02 15:30

4-р сарын 10-нд улсын хэмжээнд вакцинжуул�##�т зогссон байсан. Д. Сумъяабазар яаж вакцин хийлгэсэн юм бол?

Холбоотой мэдээ

Back to top button