Нийгмийн

С.Ганбаатар ХҮН-д элсэх хүсэлт гаргасан уу

М.Тулгат тэргүүтэй АН-ын Дотоод сонгуулийн хорооноос АН-ын нэр дэвшигчийн сунгааны тухай мэдээлж, дүнг танилцуулсан. Тус сунгаанд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Сунгаанд:

  1. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
  2. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
  3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
  4. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
  5. АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн. 

Тэгвэл АН-ын дотоод сонгууль 53.07 хувийн эрцтэй санал хураалт болсон билээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат 637.29 оноо, УИХ-ын гишүүн Л.Гүндалай 1463.92 санал, Р.Амаржаргал 1826.3 оноо, Ц.Оюунгэрэл 1719.43 оноо авснаас С.Эрдэнэ 1953.5 оноо авч тэргүүлсэн. Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар нэр дэвшихээр болсныг зарласан. МАХН-аас итгэл, найдвар өвөртлөн АН-д элссэн С.Ганбаатар ялалт олоогүй учир сиймхий эрж, ХҮН намд элсэхээр хүсэлт гаргасан ч, одоогоор тодорхой хариу өгөөгүй гэх мэдээлэл байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button