НИЙГЭМ

Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Сэвэлжит гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны 09:22 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:30 цагт цурамд оруулж, тавдугаар сарын 3-ны 10:10 цагт бүрэн унтраасан байна.  

Түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан.

Хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button