УЛС ТӨР

“Нэгийг нь сонго, эсвэл хэн нь ч биш”: АН-ын идээ бээрийг ЦАГ ХУГАЦАА ШАХАЖ байна

Өнөөдөр улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх сүүлийн өдөр. Хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад, хянан хэлэлцээд, бүртгэх боломжтой эсэхийг нь тавдугаар сарын 8 буюу бямба гарагт мэдээлэх хуулийн заалттай.

Энэ дагуу өнөөдөр хамгийн түрүүнд МАН У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж буйгаа мэдэгдэн, материалыг нь өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авсан.

Харин дараа нь Ардчилсан нам хоёр “толгой”-тойгоо ирлээ. Уншигчдын мэдэж буйчлан, нэгнээс нь С.Эрдэнэ, нөгөөгөөс нь Н.Алтанхуяг нэр дэвшихээр болсон. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо 00.00 цагаас өмнө намын дотоод асуудлаа цэгцэлж, нэг нэр дэвшигч дээрээ тогт. Үгүй бол алиных нь ч материалыг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд, Үндсэн хуулиар “Нэг намаас нэг л хүн нэр дэвшинэ” гэсэн агуулгыг баталгаажуулж өгсөн байдаг тул ийм шийдвэр гаргаж байна хэмээн тайлбарлаж буй.

Харин Ардчилсан намын гишүүдийн хувьд:

  • Сонгуулийн ерөнхий хороо асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж хэлэлсэнгүй
  • Материалыг үг дуугүй хүлээж аваад, бүртгэх эсэхээ тавдугаар сарын 8-нд шийдэх ёстой байтал үүнээс өмнө авахгүй хэмээлээ гэхчлэн үндэслэлээр эсэргүүцсэн.

Ялангуяа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэндэх үг дуугарсан бараг бүх хүнийг загнав. О.Цогтгэрэл даргаар нь сонгогдсон АН-аас нэр дэвшихээр сонгогдсон Н.Алтанхуяг, “Та нар ямар муухай юм ярьдаг юм бэ. Хууль зөрчиж байна. Би олон Сонгуулийн ерөнхий хорооны дарга үзсэн. П.Дэлгэрнаран чи болиоч. Нэг намд үйлчлэхээ зогсоогооч. Бид материалаа өгч байж л эндээс гарна” хэмээж байв.

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд тэднийг уг танхимд нь үлдээн гарч, дараагийн намын нэр дэвшигчийн материалыг өөр танхимд хүлээн авлаа.

Өөрөөр хэлбэл жил орчим хугацааны туршид үргэлжилж буй АН-ын идээ бээрт хуваагдлын үйл явцыг цаг хугацаа шахаж байна. 18.00 цагаас өмнө аль нэг талдаа ор, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд битгий оролц гэдэг нөхцөл байдал тэдний өмнө хүссэн, хүсээгүй тулж ирлээ.

Ц.Туваан талын гэгддэг АН-ын зүгээс эвлэрэх, ойлголцох бодолгүй байгаагаа илэрхийлж байна. “Бидэнд тамга бий, бид хууль ёсных. Материалаа өгч байж л эндээс гарна” гэж буй. Нөгөө талаас тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Хоёр тал хоёулаа “Хоёр биш нэг л АН байгаа. Зориуд ийм будилаан зохион байгуулдаг. Бид хууль ёсных” гэдэг мэдэгдэл хийдэг.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 00.00 цагаас өмнө хоёр АН учраа олохгүй бол С.Эрдэнийн талыг бүртгэж авна гэх утгатай мэдээлэл хийснийг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Өнөрбаяр бол үнэндээ л ХОНГИЛЫН хуулийн зөвлөх шүү дээ. Энхбаярыг бол гүтгээд, доромжлоод, хэлмэгдүүлээд, хилсдүүлээд ####ах гэж байсан. Ёстой эрийн хуйх Энхбаяр тулдаа л тэсч гарсан байх. Бусдыг нь мэдэх юм ####га Өнөрбаяр бол ЦААШАА л байна.

  2. СЕХ АН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ШҮҮХ БИШ АЛЬ НЭГ СОНГОЛТОО АН ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХОЁУЛАНГ ХАС СЕХ НАМУУДЫН БХАС?УНВЭРЛЭГЧ?БИШ АЛТАН ХУЯГ ТА ЗАГНАДАГ ЭХНЭРИХҮҮХДЭЭ ЗАГНА АЙЛГА ТѲРИЙН ХҮМҮҮС ХУУЛИЫН ДАГУУ АЖЛАА ХИЙХЭД БҮҮ ГАЫ БОЛ

  3. Мөнгө цаг үрж байхаар Хүрэлсүхийг шууд ерөнхийлөгч болгоё.

  4. Ардчилсан нам нэг нмаас нэг нэр дэвшигчийг бүргэнэ гэсэн хуулийн за####тыг ойлгохгүй.нэг хоёрын ялгааг харахгүй.мэдэхгүй байгаад маш их харамсаж байна. Хоёр бүлэглэл хоорондоо учраа олохгүй байж юун ардын намаас.сонгуулийн ерөнхий хорооноос боллоо гэж. Хуулийн ийм тодорхой за####тыг ойлгохгүй байж өөрсдийгөө улсын их хурлын гишүүн гэхүү.бас яаж ерөнхийлөгч болно гээд улайраад байгаа юм бэ. Алтанхуяг е.сайд байхдаа улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж. Бондын мөнгийг хамаар#### бүхий хүмүүсдээ тараан өгч улсыг өрөнд баригдуулж.мөн ардын нам.авилгатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэж гоншигноод.уйлагнаад ажил хийхгүй болохоор ерөнхий Баттулга зан####тайгаар огцруулж. Засгаас хөөж явуулсан түүхэн гавьяатай хүн. Энэ хүнийг төрд ойртуулж болохгүй. Бас нэг зүйлийг хэлэхэд. Алтанхуаг. Ганбат. Туваан нар юм л бол ардын намаас боллоо гэх юм. Удахгүй эхнэртэйгээ эр эмийн ажил хийх гэсэн чинь өнөөх маань боссонгүй ардын намаас. Хүрэлсүхээс боллоо гэх байхдаа.

  5. Ардчилсан нам нэг намаас нэг нэр дэвшигчийг бүргэнэ гэсэн хуулийн за####тыг ойлгохгүй.нэг хоёрын ялгааг харахгүй.мэдэхгүй байгаад маш их харамсаж байна. Хоёр бүлэглэл хоорондоо учраа олохгүй байж юун ардын намаас.сонгуулийн ерөнхий хорооноос боллоо гэж. Хуулийн ийм тодорхой за####тыг ойлгохгүй байж өөрсдийгөө улсын их хурлын гишүүн гэхүү.бас яаж ерөнхийлөгч болно гээд улайраад байгаа юм бэ. Алтанхуяг е.сайд байхдаа улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж. Бондын мөнгийг хамаар#### бүхий хүмүүсдээ тараан өгч улсыг өрөнд баригдуулж.мөн ардын нам.авилгатай тэмцэх газар ажил хийлгэхгүй байна гэж гоншигноод.уйлагнаад ажил хийхгүй болохоор ерөнхийлөгч Баттулга зан####тайгаар огцруулж. Засгаас хөөж явуулсан түүхэн гавьяатай хүн. Энэ хүнийг төрд ойртуулж болохгүй. Бас нэг зүйлийг хэлэхэд. Алтанхуаг. Ганбат. Туваан нар юм л бол ардын намаас боллоо гэх юм. Удахгүй эхнэртэйгээ эр эмийн ажил хийх гэсэн чинь өнөөх маань боссонгүй ардын намаас. Хүрэлсүхээс боллоо гэх байхдаа.

  6. Ан бол хулгайч луйварчдын нам . 31 жил төрөөр тоглож ард түмнийг ядууруулж соц үеийн өнгөтэй өөдтэй үйлдвэр хүүхдийн гэсэн бүгдийг луйвардаж авсан одоо энэ дэвшиж бгаа 2 оос юу ч хүлээх хэрэггүй. 31 жил м####луулсан эрдэнэ Алтанхуяг гуай цадах цаг чинь болсон. Нэг л шударга дүрд тоглосон хүмүүс болиочээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button