Нийгмийн

Покер тоглож байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьж, шалгаж байна

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тодруулбал 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 4-15 тоотод иргэн С.Т нь нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж байсныг үйлдэл дээр нь барьжээ.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн уг үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button