НИЙГЭМ

“Ц.Анандбазар хохирогчдын ар гэрийг заналхийлж, хахууль өгөхийг оролдсон”

Дуучин Нара буюу М.Нарантуяагийн санаачилсан "Me too Mongolia” хөдөлгөөний залуус УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарыг хүчирхийллийн асуудалд холбогдсон учир УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж, хууль ёсны байгууллагаар зохих ёсоор шалгуулахыг шаардсан албан бичгийг У.Хүрэлсүхэд хүргүүллээ. Хүргүүлсэн албан бичгийн шаардлагын хариуг долоо хоногт багтаан өгөхгүй бол тэмцлийн дараа дараагийн хэлбэрт шилжихээ тус хөдөлгөөний зүгээс мэдэгдээд буй. Уг асуудлаар тус хөдөлгөөний зохицуулагч Э.Цэцэгсайхан 

"Бид УИХ-ын ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо, хүчирхийллийн эсрэг лобби бүлэг зэрэг хэд хэдэн газарт албан бичиг хүргүүлсэн. Тэдгээрээ УИХ-ын ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос л хариу ирсэн. Гэвч энэ нь хангалтгүй. Одоог хүртэл төр засаг нь энэ асуудалд анхаарахгүй байгаад гайхаж байна. Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх охид бүгд бодит юм. Тийм байтал энэ хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, хууль хяналтын байгууллагаар шалгагдах ёстой. Энэ хүнтэй холбоотой зүй бус үйлдлийн тухай 40 гаруй эмэгтэй хувийн хаягаас хандаж, гомдол өгсөн. Түүнээс гурав нь нэвтрүүлэгт орж яриа өгсөн.

Гэтэл Ц.Анандбазар нь хохирогч руу халдах, ар гэрийг нь заналхийлэх, хахууль өгөх зэргээр халдаж байгаа учраас хохирогчдыг нуух шаардлага байсан. Одоо Цагдаагийн байгууллага дээр энэ хэрэг шалгагдаж байгаа” гэлээ.

Уг албан шаардлагад:

"МУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхсөн энэ үед эрх баригч намын удирдлага болон УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр нь МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний гэм буруутай үйлдэлд халхавч болохгүй, иргэдийн шаардлага хүсэлтийн дагуу алхам хийж, хуулийн өмнө бүгд ижил, тэгш байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг биелүүлж чадах эсэх дээр иргэдийн ажиглалт, хүлээлт өндөр байгаа талаар хөдөлгөөнд нэгдсэн 30 мянга гаруй гишүүдийн цахим хуудсанд идэвхтэй ярилцаж байна.

Иймээс нийгэмд хүн засагладаг биш хууль засагладаг байлгахын тулд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний эрхээс түдгэлзүүлэх хууль хяналтын байгууллагаар яаралтай шалгуулах ажлыг шуурхайлан хамтран ажиллана уу” гэсэн байна.  

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-05-10 17:00

Нара ч дээ сонгуулиар нэр дэвшиж шантаажаар мөнгө хийгээд сурчихсан хүүхэн дээ, нэг л итгэл төрөхгүй байгаа шүү

иргзн
иргзн
2021-05-10 21:11

Ер нь МАН-ынхан тэр чигээрээ Гэмт хэрэгтэнгүүд шүү дээ, Авилг�##�, Хулгай, З�##�илан, Офшшор, ЖДҮ, Хүн амины Гэмт хэрэгтэн, Хүчиндэгч, Хүчирхийлэгч гээд бүхий л төрлийн Гэмт хэрэг энэ Намаас л гарч байна шүү дээ, одоо Төрийн өндөр Албан туша�##�ыг Хууль бусаар авах гэж ҮХЦ, УИХ УДШ, СЕХ гээд Төрийн байгууллагуудыг МАН Ашиглаж Хууль зөвхаруулж байгаа НЬ үНЭН шүү дээ,

Хүн
Хүн
2021-05-11 07:26

Хохирогч гэж сүнээ гэдэг �########�г хүчиндчихсэн юмуу тэр үедээ хүиндчихлээ гэж мэдүүлээгүй юмуу мөнгөөр биеэ үнэлчихээд өнгөрсөн хойно дахин мөнгө нэхээд байгаа юмуу гол учир биеэ үнэлдэг хүүхэнд л байна даа

Холбоотой мэдээ

Back to top button