Нийгмийн

Гуравдугаар сарын сүүний урамшууллыг олголоо

“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2021 оны 3-р сарын сүүний урамшууллыг олголоо.

2021 оны гуравдугаар сард сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн 1,897,521 литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 1724 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 948,760,500 /Есөн зуун дөчин найман сая долоон зуун жаран мянга таван зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлсэн байна.

Мөнгөн урамшууллыг журамд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн мэдээлэл, татварын цахим төлбөрийн баримт, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний мэдээлэлд үндэслэн тооцож олгосон.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button