НИЙГЭМ

Орон нутагт 340 халдвар бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт 8500 хүнээс шинжилгээ авснаас 1312 хүнд халдвар илэрч, зургаан хүн нас барлаа.

Тодруулбал дотоодод 1310 халдвар бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 68.287 болж байгаа юм. Бүртгэгдсэн халдварын 970 нь Нийслэлд, 340 нь орон бүртгэгджээ. Харин Афганистан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнгөрөгч зургаадугаар сарын 4-нд ирсэн хоёр иргэнээс халдвар илэрсэн байна.

Орон нутгийн халдвар эрс нэмэгдэж буй тул халдвараас сэргийлж, олон нийтийн баяр цуглаан тэмдэглэхгүй байхыг сэрэмжлүүллээ. Коронавирусийн халдвараар 72 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй, 73 настай эрэгтэй, 77 настай эрэгтэй, 67 настай эмэгтэй, 89 настай эрэгтэй тус тус халдварлаж өвчилжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button