СПОРТ

Э.Сумъяа Польшийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Чөлөөт бөхийн “Poland open” Варшав хотод үргэлжилж байна. Тэмцээний 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин,  ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр шигшээд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай барилдав. Энэ удаа Э.Сумъяа цэвэр ялагдлаа.

Ингэснээр тэрбээр таван жилийн дараа үзүүрлэн, хошой медальтан болов.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд өнөөдөр барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button