УЛС ТӨР

П.Дэлгэрнаран: Гар тооллогын дүн автомат машиныхтай 100 хувь таарсан

СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийг баталгаажуулж, УИХ-д хүргүүлээд байна. Улмаар шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг тогтоохоор Төрийн байгуулалтын байнгын хороо болон Улсын их хурал хуралдахаар товлосон.

Яг одоо уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны гишүүд СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сонгуулийн дүнд эргэлзэж буй хэсэг олон байна. Гар тооллого хийхэд зөрүү гарсан уу. Хар машиныг хакердсан гэгдэж байна. Энэ тал дээр албан ёсны тайлбар өгнө үү.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Гар тооллого хийхэд нэг ч санал зөрөөгүй. Хакердсан гэх мэт ямар ч асуудал гараагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-12 19:10

Таарна л даа Техникт биш хүн таарахгүй болгодог байхгүй юу МАН-хан хар машиныг шатаахгүй АН-ын удирдлагуудыг шатаах байсан байхгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button