УЛС ТӨР

УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэж эхэллээ

Өнөөдөр /2021.06.11/ УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсанд тооцох тухай шийдвэрийг ТББХ-нд хүргүүлсэн. Харин ТББХ уг шийдвэрийг хэлэлцээд, түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл гаргасан.

Одоо УИХ-ын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүний дараа шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг энэ сарын 25-наар тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button