Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Амарболдын цолыг сэргээн олгожээ

Өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цол хураах тухай зарлиг гаргаж, Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хурааж байв.
Тэгвэл 2021 оны зургаадугаар сарын 11 буюу өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Чимэддоржийн Амарболдын цолыг сэргээн олгосон байна.
Учир нь ял шийтгүүлсэн хүний цолыг хураасан нь буруу шийдвэр байсан хэмээн өөрийнхөө гаргасан шийдвэрийг залруулсан нь энэ аж.
Ч.Амарболдод 1996 оны наймдугаар сард хошууч генерал цол олгосон билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Монголын төр тусгай алба хаагчдаа үүрэг, даалгавар өгчихөөд дараа нь түүнийг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй юм. Дээд албан тушаалтнуудынхаа өгсөн тушаалыг гүйцэтгэснийнхээ төлөө хариуцлага, шийтгэл хүлээсэн дээр нь генерал цолыг хурааж давхар шийтгэсэн нь зохимжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Зүй нь тушаал өгсөн дээд албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээх ёстой. Төрийн тусгай даалгавар, онцгой үүргийг үг дуугүй биелүүлэх тангарагтай тусгай алба хаагчдыг хамгаалах, ажиллах нөхцөл боломжоор хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зэрэг нь төрийн хэнтэй ч хуваалцашгүй үүрэг юм. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн алдар бадартугай” гэсэн юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой зөв шийдвэр. Тэр цэргийн жинхэнэ хүн. Бас сайн хүн.
Хоосон толгойтой жонхуу шүү
Орон гаран новш ийм юмыг сонгож байдаг хайран 4 жил
Зөв шийдэж.
Өнгөрсөн хугацааны нь нэр төрийн болон цолны мөнгийг нь өөрөөсөө нөхөж олгоорой тэнэг ээ.
Женко тэнэгээс салж амарлаа ахиж төрийн албанд амсар зуулгаж болохгүй шоронд нь явуулаараа хүрэлсүх рүү хандраад байна лээ ХҮРЭЛСҮХ АРД ТҮМЭНИЙ ӨМНӨ ИЛЧЛЭХ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХЭЭС ЭХЛЭХ БИЗЭЭ ХАРЖ БАЙЯ
Ерөнхийлөгч Х.Баттулгын 4 жилд хийсэн хамгийн сайн ажил энэ болой.
Цол сэргээлээ гээд өөрөө хэргээс мултрах юм болууда?
Татвар төлөгчдийн мөнгөөр тусгай хангамж эдлэнэ.баахан гавъяат генералууд шалгуургүй үржлээ дээ.
Zuv shiidver.Ene hunii orond MUNHORGIL yl edleh bsan.MunhOrgil uom buhnii ard ulddeg zalit etgeed.MAN iin chadvar muutai humuus tegesgeed dund n yvaad bh uom