УЛС ТӨР

УИХ У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрлөө

Өнөөдөр /2021.06.11/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсанд тооцох тухай шийдвэрийг ТББХ-нд хүргүүлсэн. Харин ТББХ уг шийдвэрийг хэлэлцээд, түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл гаргасан.

Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа.

Үүний дараа уг хуулийн төслийг батлах саналын томъёолол дээр санал хураахад олонх дэмжлээ. Н.Алтанхуяг гишүүн ганцаар татгалзлаа.

Одоо шинэ Ернөхийлөгчийн тангараг өргөх товыг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button