ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Коронавирусийн 1792 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс эхлээд албаны хүнтэй ярилцсаны дараа дараа нь нөхцөл байдлын мэдээллээ танилцуулж байхаар болжээ.

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авснаас 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний бие хүнд байна. Хоёр эх коронавирусийн хүндрэлээр нас барсан. 30 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд дутуу төрсөн. Хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан” гэв.

Дараа нь нөхцөл байдлын мэдээлэл танилцууллаа. 11521 хүнээс шинжилгээ авахад 1792 тохиолдол бүртгэгдлээ. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. Хөдөө орон нутагт 511 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн есөн хүн нас барлаа. 79 настай эмэгтэй, 81 настай эрэгтэй, 73 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй, 66 настай эмэгтэй, 61 настай эрэгтэй, 52 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй нар эмчлүүлж байгаад нас барлаа. Ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хан
Хан
2021-06-12 11:39

Ари�##� бна энэ онцгой комис нь яагаад таг болчвоо анхаар�##� хандуулаачээ ари�##� дэндэж бна ш дэ

Иргэн
Иргэн
2021-06-12 11:42

Хятад вакцины үр дүн гарсангүй дээ.

Irgen
Irgen
2021-06-12 13:25

Hutadiin har hairtsagnii bodlogo MGL d mash amjilltai heregjij bas heregjuulj bn daa. Gaviy ni say garlaa gai ni ard irged bn...!!!!!!!!!!!!!!!!!!!

Аялагч
Аялагч
2021-06-12 17:03

Бүх Vaccine үр дүнгээ өгч л байгаа. Гэвч энэ тах�##� дийлдэхгүй л байдаг юм байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button