СПОРТ

Допингийн төрлийн хэдэн бодис илэрснээс шалтгаалж бөхчүүдийн барилдах эрхийг 2-4 жилээр хасна

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоос өмнө Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Хуулинд баяр наадмаар гардаг маргаан, асуудлуудыг тодорхой хуульчилж байгаа юм байна. Тухайбал допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага оногдуулах тухай маш тодорхой заалт оруулж өгчээ.

-Допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг доод тал нь хоёр жилээр хасах

-Допинг хэрэглэсэн бөхөөс хэдэн төрлийн бодис илэрснээс шалтгаалж 3-4 жилээр эрхийг нь хасах

-Допингийн асуудалд дахин холбогдох юм бол барилдах эрхийг нь бүх насаар нь хасах

– Тухайн бөхөд допинг хэрэглэхийг зөвлөсөн эмч, дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасах,

-Бөхийн дэвжээнд хариуцлага тооцох гэх мэт заалт оруулсан байна.

Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг наадмаас өмнө УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах бололтой. Хууль баталснаар бөхчүүдийн асуудлыг шйдвэрлэнэ гэснээс харахад шинээр батлагдах хуулийн заалтаар  Н.Батсуурь нарын гурван бөхийн барилдах эрхийг хасах асуудлыг шийдэх нь. Өөрөөр хэлбэл, 11 сараар эрхийг нь хассаныг хоёр жил болгож өөрчлөх нөхцөл байдал харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-12 15:32

Дэвжээнд хариуцлага тооцно гэдэг ёстой зөв.
Увс нуур дэвжээнээс жил бүр допинг илэрдэг. Увс нуур дэвжээг татан буулгах хэрэгтэй!

Увс нутаг
Увс нутаг
2021-06-13 07:24

Оюунболдоо ярихгүй байж бас юу гэнэ вэ. Нэртэйгээр нь увс аймгийг монголын нэг хэсэг биш гээд зарлачихаач. Тэгвэл бүр амар байна

Холбоотой мэдээ

Back to top button